Влогийн тухайд
Эрхэм уншигч танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Намайг Анна гэдэг. Би генетикч, эдийн засагч, мөн иогийн багш мэргэжилтэй бөгөөд шинжлэх ухааны магистрын зэрэгтэй. Өөрийгөө нэг өгүүлбэрээр илэрхийлье гэвэл — “зорилгынхоо төлөө тууштай, үхэн хатан явагч” хүн гэж хэлэх байх.
Энэхүү влогдоо би өөрийн амьдралын туршлага, олж авсан мэдлэг, бусдаас суралцсан ухаарал, одоо хүртэл суралцаж буй зүйлсээ уншигч та бүхэнтэй хуваалцах болно.
Бидний үдлээд буцах энэ амьдрал илүү аз жаргалтай, сэтгэл ханамжтай, өөдрөг, бас утга учиртай байх ёстой биш гэж үү? Миний бичвэрүүд нь сэтгэлзүй, бие бялдрын тэнцвэр, эрүүл амьдралын хэв маяг түүний шинжлэх ухааны үндэслэл, болон зорилгодоо хүрэх ухаалаг арга замууд зэрэг сэдвийг хамрана. Тиймээс би өөрийн нийтлэлүүдээр дамжуулан уншигч танд дотоод хүчээ сэргээж, урам зоригоо дахин олж, аз жаргалтай, утга учиртай амьдрал бүтээхэд туслахыг зорилоо.
Эдгээр бичвэрүүдийг гэрэл гэгээ, урам зориг, шинэ боломжийг эрэлхийлж буй бүх хүмүүст зориулав. Хэрэв миний нийтлэл таны сэтгэлд өөдрөг эрч хүч, урам зориг төрүүлж байвал — тэр л мөчид миний зорилго биеллээ олсон гэсэн үг юм. 🌿